ESPN Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх шилдэг тоглогчдыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-05-14 14:04:51

МОСКВА. /Vesti/. Телевизийн "ESPN" сувгийн сэтгүүлчид Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) түүхэн дэх шилдэг тоглогчдыг нэрлэж, Олимпийн хошой аварга, Америкийн сагсанбөмбөгч Майкл Жорданыг бүх цагийн хамгийн шилдэг тоглогчоор тодрууллаа. 


ESPN –ийн сэтгүүлчид NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг 74 тоглогчийн жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтын эхний аравт Жорданаас гадна, Леброн Жеймс, Карим Абдул-Жаббар, Билд Рассел, Мэжик Жонсон, Уилт Чемберлен, Ларри Берд, Тим Данкан, Коби Брайант, Шакил О'Нил нар оржээ.


Ташрамд дурдахад, Жордан NBA-гийн зургаан удаагийн аварга бөгөөд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор таван удаа шалгарч байсан билээ.


Холбоотой мэдээ