Алтанбулаг боомтоор өнөөдөр 270 гаруй иргэн орж иржээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-14 20:04:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 270 гаруй иргэн орж ирсэн байна. Эдгээрийг Улаанбаатар хот руу райлбусаар тээвэрлэн тусгаарлалтад шилжүүлэх аж. Маргааш мөн 200 гаруй иргэнийг татан авна. Яг одоо 76 иргэнийг автобусанд суулгаад байна хэмээн Сүхбаатар боомтын ХМХ-ийн дарга А.Ариунболд хэллээ.

Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Хиагт-Алтанбулаг хилийн боомтуудыг нээсэнтэй холбогдуулан эх орондоо ирэх иргэдийн тоо тодорхойгүй байгаа гэнэ. Өнөөдөр орж ирсэн иргэдийн дийлэнх нь Улаан-Үд, Эрхүү хотоос иржээ. 

Холбоотой мэдээ