Халаалтын зуухны ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-15 16:53:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгжийн халаалтын зуухны ажиллагаатай танилцлаа.

Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Арвайхээрт ашиглагдаж буй 13 халаалтын зуух нь 0,7-1,3 Гкал/ц хүчин чадалтай цилиндр болон хэвтээ зуухнууд аж.

Шалгалтын явцад манометр, термометрийг байвал зохих газруудад бүрэн стандартын дагуу суурилуулаагүй, хамгаалах хавхлагыг сонгохдоо зуухны хүчин чадалд тохируулаагүй, зуухны усны түвшний хэмжүүр болон хий авагч байхгүй гэхчлэн 10 гаруй зөрчил илэрчээ. Зөрчлийг арилгуулах талаар хугацаатай албан тоот өгч, дахин хяналт шалгалт явуулахыг ИТХ-ын дарга А.Ишдорж үүрэг болголоо.

Холбоотой мэдээ