Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас нарийвчлан мөрдөх журам гаргажээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-15 20:52:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захиргаанаас короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нарийвчлан мөрдөх журмыг гаргаад байна.

Учир нь хөрш зэргэлдээ ОХУсүүлийн хоногуудад короновирусний халдвар хоногтоо 10000 тохиолдлоос буухгүй байгаа нь Монгол Улс дахь халдварын эрсдэлийн түвшинг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа аж. Иймээс энэхүү шинэ журмыг мөрдөхөөр болсон байна. Тухайлбал:

-Амбулаториор зөвхөн өөрөө үзүүлэх хүмүүсийг оруулна. Хамт ирсэн хүмүүсийг эмнэлгийн гадна хүлээлгэх тул асран хамгаалагч шаардлагатайгаас бусад тохиолдолд эмнэлэг рүү ирэхгүй байх,

-Эмнэлэгт хэвтэгсдэд зөвхөн эргэлтийн хуваарийн дагуу оруулна.

-Хүнд өвчтөнөөс бусад хэвтэн эмчлүүлэгсдийн тасагт хүмүүсийг оруулахгүй. Хүнд өвчтөний тасагт эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр оруулна.

-Тасагт зөвхөн хэвтэхээр ирсэн иргэдийг оруулах ба тасгийн эмч нарт үзүүлэхээр ирсэн иргэдийг оруулахгүй. Үзлэгийг ажлын цагаар зөвхөн амбулаторид хийнэ хэмээн журамд заасан байна. Эдгээр санамж анхааруулгыг мөрдөн ажиллах нь иргэн таныг болон таны гэр бүлийг короновирусний халдвараас сэргийлэх чухал алхам хэмээн үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ