Өнгөрсөн жил 198 ажилд сонгон шалгаруулалт зарлажээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-15 21:12:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019 онд Өвөрхангай аймагт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу 198 ажилд сонгон шалгаруулалтыг зарлаж, нээлттэй болон онцгой журмаар шийдвэрлэжээ.

Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан 118 ажил, улсын төсвөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болон зарим нэг ажлууд, Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн 64 ажил, тайлант онд бүрэн хэрэгжиж дуусаагүй 16 ажилд тендер зарласан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 33 тэрбум 494 сая төгрөг, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 5 тэрбум 814 сая төгрөгийн гэрээг байгуулж, хөрөнгийг бүртгэлд бүрэн тусгасан хэмээн аймгийн Орон нутгийн өмчийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ