"Улаанбаатар хивс", "Гермес центр" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-18 18:08:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 18-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 243.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3.2 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Улаанбаатар хивс" (UBH+6.25%) болон "Гермес центр" ХК (HRM+3.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI-13.27%) болон "Цагаантолгой" ХК (TSA-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.18 хувиар өсөж, 16265.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,433,425,866,718.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ