УИХ-ын 52 гишүүн ирэх сонгуульд нэр дэвшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-19 10:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн 15 нам, 4 эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулан, нэрсийг СЕХ-нд хүргүүлээд байна. Намуудаас нэрлэсэн жагсаалтад өнөөгийн УИХ-ын 52 гишүүн багтжээ. 


МАН өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Үүнээс өнгөрсөн оны зургаадугаар сарын 14-нд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, энэ оны нэгдүгээр сарын 30-нд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар өнгөрсөн сарын 17-нд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр тус нам УИХ-д 62 суудалтай болсон. Үүнээс 42 гишүүн нэр дэвших эрхээ авчээ.


Тодруулбал,

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг- Архангай аймаг

УИХ-ын гишүүн Х.Баделхан- Баян-Өлгий аймаг

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар- Баянхонгор аймаг

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ- Булган аймаг

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан- Говь-Алтай аймаг

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Мөнхцэцэг - Говьсүмбэр, Дундговь аймаг

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун- Дорнод аймаг

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан- Дорноговь аймаг

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг-  Өвөрхангай аймаг

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат- Сэлэнгэ аймаг

УИХ-ын гишүүн Н.Энхболд- Төв аймаг

УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат- Увс аймаг

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа- Ховд аймаг

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар- Хөвсгөл аймаг

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ- Хэнтий аймаг

УИХ-ын гишүүн   Б.Жавхлан, Б.Баттөмөр- Дархан аймаг

УИХ-ын гишүүн   Ц.Нямдорж- Орхон аймаг

УИХ-ын гишүүн   Б.Саранчимэг- Баянзүрх дүүрэг

УИХ-ын гишүүн   Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил- Сүхбаатар дүүрэг

УИХ-ын гишүүн   Т.Аюурсайхан, М.Оюунчимэг- Чингэлтэй дүүрэг

УИХ-ын гишүүн   Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан- Баянгол дүүрэг

УИХ-ын гишүүн   Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал – Сонгинохайрхан дүүрэг

УИХ-ын гишүүн   Д.Сарангэрэл- Хан-Уул дүүрэг


2016 оны сонгуулийн дүнд АН-аас 9 гишүүн сонгогдсон ч Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарч, ШИНЭ нам байгуулсан. Ийнхүү парламентад бүлэггүй болоод байсан АН УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нараар эгнээгээ тэлж, дахин 9 гишүүнтэй болсон юм. Үүнээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэр дэвшихээ больж, тус намын сонгуулийн штабыг удирдах болсноор 8 гишүүн нэр дэвшихээр болов.


Тодруулбал,

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ- Баянголд дүүрэгт

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат- Сэлэнгэ аймагт

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж- Ховд аймагт

УИХ-ын гишүүн З.Нарантуяа- Завхан аймагт

УИХ-ын гишүүн Д.Наранхүү- Дундговь, Говьсүмбэр

УИХ-ын гишүүн Д.Мурат- Баян-Өлгий аймагт

УИХ-ын гишүүн О.Баасанхүү- Орхон аймагт

УИХ-ын гишүүн С.Жавхлан- Увс аймагт нэр дэвшинэ.


Харин ШИНЭ нам Үнэн ба зөв нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан намтай нэгдэж ШИНЭ эвсэл байгуулаад байгаа. Эдүгээ УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт, Л.Болд Хан-Уул дүүрэгт тус эвслээс нэр дэвшихээр материалаа хүргүүлсэн юм.


Ташрамд дурдахад, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, улмаар намаасаа гараад буй Н.Номтойбаяр бие даан нэр дэвших хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлээд буй юм..

Холбоотой мэдээ