Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-20 14:47:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийг аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга ахална. Харин гишүүдэд аймгийн ИТХ-ын ажлын алба, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд болон Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мөрдөгчид, тусгай хамгаалалттай газар, гааль, шүүхийн шинжилгээ, хилийн цэрэг, төрийн бус байгууллагын төлөөллүүд багтжээ.

Мөн ажлын хэсгийг удирдлага, ажиллах нөхцөлөөр хангах, ашиглах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг Цагдаагийн байгууллага хариуцан ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ