Сингапурын шүүх анх удаа “Zoom” үйлчилгээгээр дамжуулан цаазын ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 16:46:27

СИНГАПУР. /TASS/. Сингапурын Дээд шүүх анх удаа “Zoom” платформ дээр видео хэлбэрээр шүүх хурал явуулах замаар гэмт хэрэгтэнд цаазын ял оноожээ. Энэ тухайн тус улсын дээд шүүхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Куань Цянь Ин мэдэгдсэн байнаа.


Сингапурын Дээд шүүх 37 настай Малайзын иргэнд 2011 онд мансууруулах бодисны хууль бус наймааг хийсэн хэрэгт оролцсоных нь төлөө ялын дээд хэмжээг оноожээ.


“Энэ нь алсаас шүүх хурал явуулж, цаазын ял оногдуулсан анхны тохиолдол болж байна. Коронавирусний тархалтын эрсдэлийг бууруулахын тулд орон нутгийн шүүгчид шүүх хурлыг алсаас явуулах болсон” гэж тэрбээр хэлсэн байна.


Эрүүгийн гэмт хэргийн материалаас дурдсанаар, иргэн Пунитан Гэнасан нь Малайзаас Сингапур руу 28 грамм героин зөөвөрлөсөн хэрэгт буруутгагджээ. Хар тамхи хууль бусаар эргэлтэнд оруулах нь Сингапурт хамгийн хүнд гэмт хэргүүдийн нэгд тооцогддог байна. 

Холбоотой мэдээ