Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад хамгаалах хувцас хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-20 17:23:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сити Баз Консалтинг” компаниас Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад нэг удаагийн хэрэглээний хамгаалах хувцас 100 ширхгийг хандивлалаа.


Тус байгууллага нийслэлийн Тээврийн үйлчилгээний газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтийг хянадаг юм.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан, “Манай компанийн 200 гаруй ажилтан олон нийтийн эрүүл мэндийн төлөө эрсдэлтэй нөхцөлд, цаг завгүй ажиллаж буй Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагч нарт чухал хэрэгцээтэй хамгаалах хувцас хэрэглэл хандивлах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Бид энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Монголчууд цар тахлын халдварыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэв.


Цэргийн төв эмнэлгийн Штабын дарга, хурандаа Н.Ганболд УОК-ын шийдвэр, хуваарилалтын дагуу тусгай нислэгээр ирсэн 320 гаруй иргэнийг тусгаарлалт, хяналтад авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буйгаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ