Европын кино наадам цахимаар нэг сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-20 18:09:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 цар тахалтай холбоотойгоор кино театрт болох байсан Европын кино наадам тавдугаар сарын 18-наас цахимаар эхэлсэн бөгөөд нэг сарын турш үргэлжилнэ.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж буй тус цахим наадам нь Монголд анх удаа болж буйгаараа онцлогтой. Энэ наадмаар бүх урлагийн шинж чанаруудыг өөртөө агуулсан, үндэс угсаа, шашин, соёлоос үл хамааран ойлгогддог кино урлагаар дамжуулан Европын улс орнууд болон монголчуудын дунд нийтлэг байдаг үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар хүүрнэн өгүүлэх аж.


Бүтэн сарын турш 16 өөр уран бүтээл толилуулах юм. Киноны трэйлерүүдийг дараах холбоосоор үзнэ үү. 

https://www.youtube.com/channel/UC4_ij8Ce-sH-IPm5G4-x6CA


Холбоотой мэдээ