Тахианы сангасаар 100 хувь органик бордоо үйлдвэрлэж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-05-22 11:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч “Түмэн Шувуут” ХК гадаад болон дотоодын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран тахианы сангасыг дэвшилтэт технологиор боловсруулж, байгальд ээлтэй “100 хувь” органик компост бордоо үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.


Энэхүү органик бордоо нь Монгол орны байгаль цаг уур, хөрсний онцлогт нийцсэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ус агаар мэт хэрэгцээтэй бүтээгдэхүүн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.



Жил бүр нийслэлийн  ногоон байгууламжийг тарих, арчлах ажилд азофос, гумин, азот фосфор калийн холимог, микориз, доломит, дуслын зэрэг шингэн болон хуурай бордоог ургамлын төрөл зүйлд нийцүүлэн хэрэглэх ажлыг 2016 оноос хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулдаг.



“Түмэн Шувуут” ХК-ийн хамт олон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, Улаанбаатар хотын ЗАА-нд 5 тонн “100 хувь” органик компост бордооны дээжийг хандивласан байна.



Холбоотой мэдээ