"Хэрмэн дэнж"-ийн гүүр барих ажил 60 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-23 19:20:54

Төв /МОНЦАМЭ/  Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн иргэд санаачилж “Хэрмэн дэнж”-ийн гүүрээ завсарлан 21 метр урт, 3м өргөн гүүр барихаар төлөвлөжээ.

Уг гүүр нь 2011 онд үерийн улмаас сэтэрсэн тул нутгийн иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй  болж  хуучин даланг Баянтуул 1-р багийн иргэд 2013, 2017 онд өөрсдийн хүч, хөрөнгөөр засварлаж янзалсан боловч 2019 онд хүчтэй үерийн улмаас засварлагдахааргүй болжээ.

Тиймээс тус багийн 84 иргэн, 13 портер машинтай оролцож  хуучин жижиг гүүрний сууриа ашиглан завсарлаж эхэлсэн бөгөөд гүүрний ажлын явц 60 хувьтай явж байгаа гэж Өндөрширээт сумын Олон нийт интернэт мэдээллийн төвийн ажилтан мэдээллээ.

  

Холбоотой мэдээ