Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүн байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-05-23 09:14:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нутгийн зарим газраар энэ сарын 23, 24-нд буюу амралтын өдрүүдэд бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2020 оны 5 дугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын  24-нд нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 

Холбоотой мэдээ