Алтан төлийн эзэд шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-23 12:52:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг жил бүр тодруулдаг уламжлалтай. 42 дахь удаагийн шалгаруулалтаар тодорсон малчдад сар шинийн үеэр шагналыг гардуулах байсан ч шинэ коронавирусний халдвараас сэргийлж, улс орон даяар хорио цээр тогтоосонтой холбогдуулан хойшлуулаад байсан юм.
Тэгвэл тус шалгаруулалтаар "Алтан хурганы эзэн"-ээр тодорсон Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хөхбүрдний нэгдүгээр багийн малчин Довдонгийн Отгонбаяр, Мягмарын Гэрэлмаа нар энэ сарын 22-нд шагналаа гардлаа.
Алтан төлийн эзэд 1983 оноос өдгөөг хүртэл буянт мал сүргээ өсгөн үржүүлж яваа удам дамжсан малчид ажээ.
Холбоотой мэдээ