Бүх нийтийн цэвэрлэгээнд 3000 гаруй сурагч, 800 албан хаагч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-05-07 13:29:20

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр  дүүрэг бүрт зуслангийн газруудад бүх нийтийн цэвэрлэгээ хийж байна.

Зуслангуудыг цэвэрлэх ажлыг Тахарын алба, “Шинэ мянганы залуус” ТББ, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк”, “Ижий гүнж” ТББ, “Тэнгэрийн тод тамга” төрийн бус байгууллагууд нэгдэн санаачилга гаргасан юм. Бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 3000 гаруй сурагч, 800 орчим ажилтан албан хаагч, иргэд оролцож байна гэж зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөгч мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ