Шведэд “5G” сүлжээг нэвтрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-25 11:03:03

СТОКГОЛЬМ. /TASS/. Теле харилцаа холбооны “Tele2” компани Шведэд анх удаа хөдөлгөөнт холбооны шинэ үеийн 5G сүлжээг арилжааны зориулалтаар нэвтрүүлжээ.


“Бид Стокгольм, Гетеборг, Мальмё хотуудад “5G” сүлжээг танилцуулах боломжтой болж байна. Хамгийн өргөн хүрээтэй 5G сүлжээг анх удаа нэвтрүүлэх үүдийг нээж байгаадаа бид туйлын баяртай байна” хэмээн “Tele2” компанийн тэргүүн Андерс Нильссон мэдэгджээ.


 “5G” технологийн мэдээлэл дамжуулах хурд нь “4G”-гээс 4 дахин өндөр аж. Тийнхүү “Tele2” компани үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч хамгийн том өрсөлдөгчид болох “Telia”, Ericsson” компаниудаас түрүүлж өөрийн үйлчилгээгээ танилцуулж чаджээ. “Telia” компани 7 дугаар сарын 24-нд Гётеборг, Мальмё хотуудад үйчилгээгээ танилцуулах аж. 

Холбоотой мэдээ