Эрүүл мэндийн санд 1,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-26 16:34:42

Төв /МОНЦАМЭ/  Аймгийн хэмжээнд 14000 мянга орчим иргэн эрүүл мэндийн даатгал төлсөн байна. Үүнээс 4443 нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгал төлөгч байгаа бөгөөд нийт 1,1 тэрбум төгрөг  Эрүүл мэндийн санд төвлөрүүлжээ.

Мөн эрүүл мэндийн даатгалын Е даатгал аппликейшн шинээр нэвтэрч даатгалын үйлчилгээ иргэдэд ойртож, илүү хялбар болж байгаа гэж аймгийн НД-ын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Б.Батхишиг ярилаа.

Тодруулбал, Иргэд Е даатгал аппликейшнийг гар утсандаа татаж авснаар хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тусламж үйлчилгээний жагсаалт, өөрт хамгийн ойр байрлах эмнэлэг, эмийн сангийн хаяг байршлыг харах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх, хянах боломжтой аж.

“Иргэд даатгуулагчид дээрх аппликейшнийг гар утсандаа татаж авахын тулд Play store-ээс эрүүл мэндийн даатгал гэсэн хайлтыг хийж, татан авна. Бүртгүүлэхдээ бүртгүүлэх хэсгийг сонгож өөрийн мэдээлэл, хаяг, утасны дугаараа бичиж бөглөсний дараагаар иргэний цахим үнэмлэхнийхээ 2 талын зургийг зааврын дагуу тод гаргацтай авч, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, 133103 дугаараас баталгаажуулах код ирснээр шинээр нууц дугаараа оруулан хадгалах товчийг дарах юм. Улмаар 24 цагийн дотор таны бүртгэлийг шалгаж эрүүл мэндийн даатгалын хэрэглэгчид үйлчлэх төвөөс бүртгэл баталгаажсан тухай мессеж ирж, тус аппликейшнийг бүрэн ашиглах боломжтой болж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ