Төв аймгийн хэмжээнд 15 чиглэлийн 16.9 км зам ашиглалтад орлоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-27 20:18:48

Төв /МОНЦАМЭ/  Төв аймагт автозамын сүлжээг 101,9 хатуу хучилттай замаар нэмэгдүүлж авто замын салбарт улс, орон нутгийн төсвийн 61.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна.


Тодруулбал, Манзушир өргөө хорооллын доторх 0,54 км авто зам, Зуунмод хотын 6-р багийн 1-р гудамжны 0,2 км, Зуунмод сумын 5-р багийн “Унагалдайн андууд” цэцэрлэгийн ард талын 0,2 км, Зуунмод хот дотор таксины зогсоолоос МХГ-ын баруун талын зам хүртэл 0,28 км, Зуунмод Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн урд талаас МХГ-ын баруун талын зам хүртэлх 0,27 км гэх зэрэг аймгийн хэмжээнд 15 чиглэлийн авто зам ашиглалтад орсон байна.

Мөн Алтанбулаг сум, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Манзушир хийд, Зуунмод, Ланс баг зэрэг нийт 5 чиглэлийн 85 км авто замын барилгын ажлыг эхлүүлсэн байна. 

Орон нутгийн чанартай авто зам, гүүрний засвар, арчлалтын ажлыг  Өндөрширээт сумын Хэрмэн дэнжийн гүүр, Батсүмбэр сумын Мандлын гүүрийн шинэчлэлийн зураг төсөл, Мөнгөнморьт сумын Зүүн бүрхийн гүүр,  Эрдэнэ сумын Босгын гармын гүүр, Заамар сумын 4-р багийн гүүрний засварын ажил  хийхээр төлөвлөжээ. 

Мөн орон нутгийн чанартай хатуу хучилттай автозамын засварын ажил үргэлжилж Зуунмод 1 дүгээр байрны гадна авто машины зогсоол, Зуунмод сумын 17, 18-р байрны зүүн талын авто замын өргөтгөл хийж байгаа бөгөөд Ланс багийн үерийн усны жалгын ус өнгөрөөх хоолойн засвар, шинэчлэлтийг хийж эхэлжээ.

 

Холбоотой мэдээ