“Amazon” компани “Zoox”-г эзэмших бодолтой байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 14:12:13

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. “Amazon” корпораци жолоочгүй автомашин хөгжүүлдэг “Zoox” компанийг эзэмших асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж байна.


Энэ асуудлаар зөвшилцөлд хүрэхэд талуудад дахин хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай байгаа аж. The Wall Street Journalсонины мэдээлснээр,2018 онд “Zoox” компанийг 3.2 тэрбум ам.доллароор үнэлжээ. Гэсэн ч “Amazon” тус компанийг илүү бага үнээр эзэмших саналыг тавиад байгаа бөгөөд яг хэдээр эзэмшихийг хүсэж байгаа нь тодорхойгүй байна.


Калифорни муж улсад төвтэй “Zoox” компани 2014 онд байгуулагджээ. Компани автомашиныг компьютероор удирдах боломжийг олгодог тоног төхөөрөмж болон программ хангамжийг хөгжүүлдэг байна.

Холбоотой мэдээ