Аймгийн хэмжээнд 92 санал авах байр ажиллана

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-29 10:41:24

Увс /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймаг гурван мандаттай. Аймгийн хэмжээнд 92 санал авах байр ажиллах бөгөөд үүнээс 12 нь Улаангом суманд байна. 

Тухайлбал, 1-р хэсэг буюу 1-р багийн сонгогчид Ерөнхий боловсролын 5-р сургуулийн биеийн тамирын зааланд, 2-р багийн сонгогчид 11-р цэцэрлэгийн урлаг зааланд, 3-р багийн сонгогчид БТСГ-ын зааланд, 4-р багийн сонгогчид Ерөнхий боловсролын 4-р сургуулийн биеийн тамирын зааланд, 5-р багийн сонгогчид Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургуулийн урлаг зааланд, 6-р багийн сонгогчид Ерөнхий боловсролын 3-р сургуулийн урлаг зааланд тус тус очиж саналаа өгнө. 

Улаангом сумын хэмжээнд 22 мянга гаруй сонгогч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд саналаа өгөх бөгөөд хэсэг тус бүрт 9 хүний бүрэлдэхүүнтэй Сонгуулийн хороодыг байгуулан ажиллаж байна гэж тус сумын Сонгуулийн хорооны дарга Д.Нансалжав хэллээ. 

 

Холбоотой мэдээ