Төв банк дансны нэгдсэн санг нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-27 19:27:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк төлбөр тооцооны системд Дансны нэгдсэн санг нэвтрүүлж буйг танилцууллаа. 

Энэ нь Төв банкнаас АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй буюу 3 сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж өнгөрсөн онд нэвтрүүлсэн ACH+ буюу Автомат клиринг хаус системийн дэд систем болж байгаа аж. 

Тодруулбал, Дансны нэгдсэн сан нь хэрэглэгчийн дансны нэр, дугаар гэсэн үндсэн мэдээллийг утасны дугаар, и-мэйл зэрэг дахин давтагдашгүй мэдээлэлтэй холбон бүртгэлжүүлэх, системийн оролцогчид үүссэн дансны мэдээллийн сангаас лавлагаа авах, банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах боломжтой систем юм. Нэг ёсондоо харилцагч төлбөр, тооцоог гүйцэтгэхэд бий болох давуу талууд аж. Эдгээрийг дурдвал: 

  • Хүлээн авагчийн дансны нэр, дугаар зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, 
  • Харилцагчийн болон банкны нэр, дансны дугаар зэргийг нэгтгэсэн дахин давтагдашгүй мэдээллийг ашиглан хялбар аргаар гүйлгээ хийх юм.


Дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллийг зөвхөн төлбөр тооцоонд ашиглах бөгөөд гуравдагч этгээд өөр зориулалтаар хэрэглэх боломжгүй.



АСН+ системийн дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллийг зөвхөн төлбөр тооцоонд ашиглах бөгөөд гуравдагч этгээд өөр зориулалтаар ашиглах боломжгүй аж. Дансны нэгдсэн сангийн талаарх эрх зүйн зохицуулалтыг энэ холбоосоор харна уу. 


Холбоотой мэдээ