Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-28 15:49:54

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын найман ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаад байна. 

Тодруулбал, Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Тариалан сумын 2 дугаар сургуулийн захирал, Өндөрхангай сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвийн захирал, Өмнөговь, Хяргас, Цагаанхайрхан сумын Соёлын төвийн эрхлэгч, Завхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байранд дээр сонгон шалгаруулалт явуулах аж.

Эдгээр албан тушаалын тусгай шалгалтад оролцох иргэд ирэх сарын 2-ны өдрийн 9-17 цагийн хооронд uvs@csc.gov.mn цахим сайтаар бүртгүүлж, материалаа ирүүлэх юм байна. Хэрвээ бүрдүүлэх материал дутуу ирүүлсэн тохиолдолд бүртгэхгүй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 70453620 тоот утсаар авах боломжтой. 

Холбоотой мэдээ