“PlayStation 5”-н тоглоомнуудын танилцуулгыг хойшлуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-02 16:38:46

МОСКВА. /РИА Новости/. Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд нас барснаас хойш АНУ-д эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор “Sony” компани “PlayStation 5”-д зориулагдсан тоглоомнуудын танилцуулгыг хойшлуулжээ.


“Энэ сарын 4-нд хийхээр төлөвлөж байсан “PlayStation 5”-ын тоглоомнуудыг танилцуулах арга хэмжээгээ бид хойшлуулсан. “PS5”-н тоглоомнуудыг харахыг тэсэн ядан хүлээж буй олон хүн байгаа хэдий ч одоо тохирох цаг нь биш гэж бид үзэж байна” хэмээн “Sony” компани “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


 “Android 11” үйлдлийн системийг танилцуулах арга хэмжээгээ хойшлуулж байгаагаа өмнө нь “Google” компани мэдэгдсэн юм.  

Холбоотой мэдээ