Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэхээр туршиж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-06-03 12:50:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд үнсийг ашиглан химийн хортой будагч бодис болон хүнд металл агуулсан усыг цэвэршүүлэх, үрэлжүүлсэн үнсийг туршилтаар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж байна. 


Энэ судалгааны хүрээнд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарсан 3 төрлийн /энгийн, төслийн, нам даралтын зуухны/ үнсний дээжид физик, механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийсэн бөгөөд судалгаа үргэлжилж байна.



Дэлхийн улс орнуудад цахилгаан станцын үнсийг бетон зуурмагийн үйлдвэрлэлд элс, шаврыг орлуулах, бетон хольц дахь ердийн дүүргэгчийн оронд үнсэн үрэл, эрдэс дүүргэгч хэлбэрээр ашиглах, дээврийн хавтан хийх зэргээр барилга, автозамын үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Мөн уул уурхайн салбарт зөөлөн хөрсийг тогтворжуулах, биологийн нөхөн сэргээлт хийх, хөдөө аж ахуйн салбарт хөрсний нэмэлт, бордоо, үхрийн сангийн аж ахуйд тэжээлийн хашаанд хөрсийг тогтворжуулах зэргээр ашигладаг аж.


Манай улс жилд дунджаар 6 сая тн нүүрс хэрэглэснээс 500-600 мянган тн орчим үнс хаягдаж агаар, орчныг бохирдуулж байгаа юм.


Олон улсад бетонд хэрэглэх үнс стандартчилагдсан байдаг бол манай орны хувьд “Барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх дулааны цахилгаан станцын үнс техникийн шаардлага, турших арга  MNS 3927:2016” гэсэн стандартын шаардлага хангасан шүүлтүүрийн үнсийг бетоны зуурмагийн цементийн орцын 20 хувиас ихгүй байхаар тооцон хэрэглэх боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ