Малчдад 5,6 тэрбум төгрөгийн ноолуурын урамшуулал олгожээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-04 17:57:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолоор ноолуурын нэг кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Тус арга хэмжээ нь малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Баян-Өлгий аймгаас 8200 малчин өрх хамарсан байна. Тус аймгийн хувьд 933354 толгой ямаатай. Нэг ямаанаас 300 грамм ноолуур авна гэж тооцоолж, нийтдээ 5,6 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ.

«Одоогоор нийт малчдын 96 хувь нь урамшууллаа аваад байна. Үлдсэн хүмүүсийн бичиг баримтын зөрчлийг арилгаж, урамшуулал олгох арга хэмжээ авч байгаа» хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ