Найман агентлагийн ажилд хяналт шинжилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ,
дотоод аудитын хэлтсээс 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 8
агентлагийн үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ, зөвлөн туслах
ажлыг явуулж дууссан байна.
Тодруулбал, агентлагуудын үйл ажиллагааны явц, ил тод байдал,
бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллага, нэгжийн дарга болон төрийн
жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, тайлагналтын явцад
хяналт-шинжилгээ хийж, зөвлөн туслах ажлыг хийжээ. Уг зөвлөн туслах хяналт
шинжилгээг Засгийн газраас баталсан журмын дагуу хийсэн бөгөөд өнгөрсөн сарын 18-аас
28-ны хооронд хийж дуусгасан байна.