“Бид соёлч хотын ирээдүй” хүүхдийн олон төрөлт цахим уралдаан боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-05 21:48:13

Төв /МОНЦАМЭ/  Төв аймгийн Зуунмод сумын Соёлын төвөөс санаачлан зохион байгуулсан “Бид соёлч хотын ирээдүй” хүүхдийн олон төрөлт цахим уралдаанд нийт 57 бүтээл ирж  96 хүүхэд авьяас чадвараа сорилоо. Бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдээс эхний 9 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.


Энэхүү уралдааныг Зуунмод сумын хүүхдүүдийн соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих, авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор онлайн орчинд хүүхдүүдийн дунд нээлттэй явуулсан. Тус уралдаанд 3-18 насны хүүхдүүд урлагийн бүх төрлөөр оролцсон ч эн тэнцүүхэн өрсөлдөн цахим орчинд 324 мянган хүнд хүрсэн байна гэж Зуунмод соёлын төвийн эрхлэгч Г.Баттөмөр онцоллоо.

Уг уралдаанд лайк оноо болон шүүгчийн нийлбэр оноогоор 1-р байрт ХЦ сургуулийн 11д ангийн сурагч М.Мөнхбаяр, 2-р байрт ХЦ сургуулийн 9в ангийн сурагч Г.Тэлмүүн, ХЦ сургуулийн 11д ангийн сурагч Д.Номин-Эрдэнэ, О.Цогзолмаа нар тус тус шалгарчээ.  

Мөн уралдаанд түрүүлж бүтээлээ ирүүлсэн эхний 60 хүүхдэд ДЗМОУБ-аас гарын бэлэг гардуулсан бөгөөд уралдааны хамтран зохион байгуулагчаар Зуунмод сумын ЗДТГ, АНЭ-ийн Хүүхдийн тасаг, ДЗМОУБ-ын Төв ОНХ , “TBS“ телевиз ажиллажээ. 

Холбоотой мэдээ