Залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-08 16:37:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 62,9 мянган хүн амтай. Үүнээс сонгуулийн насны 40,7 мянган иргэн байна. Мөн нийт хүн амын 12,9 мянга буюу 20,5 хувь нь 18-30 насны залуучууд байгаа юм. Эдгээр залуусыг үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

Сүхбаатар аймгийн иргэдийн сонгуульд оролцох ирц жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ нийт сонгууль өгч буй иргэдийн дийлэнх хувь нь ахмад настнууд байдаг бөгөөд залуучуудын 20-30 хувь нь саналаа өгдөг. Тиймээс энэ удаад залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос уриалсан юм.  

Холбоотой мэдээ