Зуслангийн автобус маргаашаас үйлчилж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуслангийн автобус маргааш буюу энэ сарын 10-наас хотын төвөөс зуслангийн чиглэлд үйлчилж эхэлнэ.
Автобус доорх гурван чиглэлд өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үйлчлэх юм байна.
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис
кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамд Тэнгис кино театрын
зогсоолоос,
Зуслангийн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.