Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-06-10 07:37:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орж, сэрүүснэ.

2020 оны 6 дугаар сарын 10-ны 8-20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлүшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөөр 12-17 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ