Сонгуулийн саналын хуудасны загварыг байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-10 08:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг gec.gov.mn цахим хуудсанд байршуулжээ.


Саналын хуудасны загварыг тойрог тус бүрээр нь боловсруулж, нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн нэрийг бичсэн байна. СЕХ-ноос ойрын хугацаанд иргэдэд саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар дэлгэрэнгүй танилцуулах юм. (Загварыг энд дарж үзнэ үү)


Ташрамд дурдахад, Саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэйгөөр хэвлүүлдэг. Энэ удаад сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн байна. Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент”  компани хэвлэж байгаа юм.

Холбоотой мэдээ