Төрийн албаны цалингийн нэгдсэн системийг Өвөрхангайд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-10 11:23:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-ийг Өвөрхангай аймгийн бүх төсвийн байгууллагад нэвтрүүлэх, системийн хэрэглээг тогтмолжуулах сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ.

Сургалтыг энэ сарын 6-12 хүртэлх өдрүүдэд цахимаар явуулж байна. Бэлтгэгдсэн багш нар аймгийн бүх төсвийн байгууллагын нягтлан бодогчдод сургалт явуулж, уг системд цалин хөлсийг тооцоолох арга зүй, ойлголтыг заан сургах юм.

Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Сангийн яам, Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-ийг улс орон даяар нэвтрүүлэхээр бэлтгэл ажлууд хийж байгаа ба төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилготой аж.

Холбоотой мэдээ