Татвар төлөгчийн өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 11:15:16

Багц мэдээ

Жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт Татвар төлөгчийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу Увс аймгийн Татварын хэлтсээс олон төрлийн ажлыг зохион явуулж байна.

Энэ жилийн хувьд ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг явуулж байгаагаас гадна татвар төлөгчдийнхөө дунд АХА, шатар, даамын тэмцээнийг мөн зохион явуулах аж.

Гааль, Татварын Ерөнхий Газрын шагналаар Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компани болон “Цахилгаан түгээх сүлжээ” компани шагнагдсаныг өнөөдөр гардуулан өглөө. Мөн аймгийн ЗДТГ-ын болон татварын байгууллагын шагналаар олон арван татвар төлөгчид шагнагдлаа. Татвар төлөгчийн өдрүүд энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ.

Татварын орлогын төлөвлөгөө биелэжээ

Оны эхний 4 сарын байдлаар Увс аймгийн татварын орлогын төлөвлөгөө 102,9 хувиар биелээд байна.

Эдийн засгийн хямралаас үүдээд мөнгөний хомсдол бий болж, ард иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа энэ үед аймгийн татварын орлогын төлөвлөгөө тасалдалгүй явж байгаа нь сайшаалтай.

“Татварын улсын байцаагчид маань цаг хугацаандаа татварын орлогоо бүрдүүлж чадаж байгаа нь цаанаа төсвийн орлогын төлөвлөгөө доголдолгүй явагдах, төрийн байгууллагын цалин хугацаандаа тавигдах, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, боловсролын салбарын ажил үйлчилгээ доголдохгүй байх зэрэг нөхцлийг бүрдүүлж өгч байна. Бас татвар төлөгчид маань татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нь сайшаалтай” хэмээн Увс аймгийн Гааль, татварын газрын дарга Н.Түмэннасан онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ