“Lady Antebellum” хамтлаг нэрээ өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-12 13:19:03

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын, кантри урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Lady Antebellum” хамтлаг нэрээ “Lady A” болгож буйгаа мэдэгджээ. Нэрэндээ боолчлолын үеийн утга бүхий үг байгааг анзаарч байгаагүйдээ харамсаж буйгаа хамтлагийн гишүүд илэрхийлсэн байна.


Хиллари Скотт, Чарльз Келли, Дейв Хейвуд нарын бүрэлдэхүүнтэй хамтлаг нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан пүрэв гарагт энэхүү мэдэгдлийг хийжээ. 2006 онд байгуулагдаж, 2008 онд анхны цомгоо гаргасан тэд хөгжмийн наадмуудаас олон шагнал хүртсэн бөгөөд “Гремми” наадмын таван шагналын эзэн болсон юм.  


Antebellum” хэмээх үг нь дайны өмнөх үе гэсэн утгатай боловч боолчлол газар авч байсан АНУ-ын иргэний дайны өмнөх үеийг түлхүү илэрхийлдэг байна. “Lady Antebellum” хамтлагийн хувьд тухайн үеийн архитектурын хэв маягийг төлөөлүүлэн нэрээ сонгосон боловч ийнхүү өөрчилсөн байна. 

Холбоотой мэдээ