УИД ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-12 17:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 20 ХК-ийн 241 сая 878 мянга 940.73 төгрөгийн үнийн дүн бүхий 261 мянга 189 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID+15.00%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN-3.83) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,006 ширхэг үнэт цаасыг 203,338,190.00 төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 0.36 хувиар өсөж, 16072.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,443,873,768,570.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 


Холбоотой мэдээ