Сингапурт ажилгүйдэл нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-15 15:41:40

СИНГАПУР. /TASS/. Энэ оны эхний улиралд Сингапурт ажилгүйдлийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт буюу 2.4 хувьд хүрсэн гэж тус улсын Хүний нөөцийн яамны тайлан мэдээнд дурджээ.


“Ажилгүйдлийн түвшин 2.4 хувьд хүрсэн, өнгөрсөн оны сүүлийн улиралд энэ үзүүлэлт 2.3 хувьтай байсан” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. “Эхний гурван сард нийтдээ 25600 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн бол дөрөвдүгээр сард энэ тоо 19 мянга орчим байна гэж таамаглаж байсан” гэж тайлан мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.


Аялал жуулчлал, жижиглэн худалдаа, зоогийн газар, кафе, зугаа цэнгэл, соёл урлагийн салбар хамгийн их хохирол амсжээ. Харин эрүүл мэнд, тоон технологийн салбарын нөхцөл байдал харьцангуй таатай хэвээр байгаа аж. Үүний зэрэгцээ Хүний нөөцийн сайд Жозефин Тео энэхүү тайлантай холбогдуулан өгсөн тайлбартаа "коронавирусний цар тахал болон түүнтэй холбоотой хязгаарлалт нь хөдөлмөрийн зах зээлд ноцтой нөлөөлөөгүй " гэжээ.


Сингапурын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэр дундаа ажлын байрыг хадгалахад зарцуулах 33 тэрбум сингапур долларын шинэ багц арга хэмжээ авсныг тус улсын эрх баригчид өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Ингэснээр коронавирусний цар тахлын үед иргэд, бизнес эрхлэгчдэд  үзүүлэх тусламжийн багц. 100 тэрбум орчим сингапур долларт хүрч байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.


Холбоотой мэдээ