Баасангийн Наминчимэдийг дэмжигчид “Сонгомол” номыг нь хэвлүүлжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
batbold.sh@montsame.gov.mn
2020-06-17 16:32:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдийн уншигч, дэмжигчид, найз нөхөд нь “Сонгомол” өврийн номыг хэвлүүлжээ. 

Энэхүү өврийн бяцхан номд Б.Наминчимэд зохиолчийн бичсэн

– Өгүүллэгээс

– Романы хэсгээс

– нийтлэлээс

– түүхэн цувралуудаас

– аян замын тэмдэглэлээс

– ярилцлагаас

– шүлгээс гэх мэтээр уран бүтээлийн дээжээс нь сонгон оруулжээ. Өөрөөр хэлбэл, “Сонгомол” ном нь зохиолчийн сонгомол бүтээлүүдийн дээжис хэлбэрээр бүтсэн байна. Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд цахим хуудсаараа дамжуулан сонгуулийн зардалд нь хандив өргөх зорилготой уг номыг хэвлүүлсэн, ном соёлынхоо төлөө сэтгэл тавьж, зүтгэж явдаг уншигч залуус, найз нөхөддөө баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Уншигч та бүхэн УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдийн бүтээлийн дээжээс сорчлон “СОНГОМОЛ” нэрээр хэвлүүлсэн уг номыг худалдан авч түүнийг дэмжих нь нээлттэй юм.


Хаяг: ХУД, Зайсан Хүннү-2222 хотхоны 

Эмийн санд ( TomNTomsCoffee-той байр)

Утас:88666029


Холбоотой мэдээ