Тархины саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-05-10 17:19:24

Сэргээн засах профессорын багийн багш Ц.Наранцэцэг, ЭХЭМҮТ-ийн сэргээн засах эмчилгээний эмч Д. Болормаа нар тархины саажилттай 7 хүүхдэд нийт 3600 ам.долларын үнэ бүхий ботокс эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ.

АШУҮИС-ын Анагаах ухааны сургуулийн сэргээн засахын профессорын баг, БНСУ-ын Ионсей их сургуулийн Северанс эмнэлгийн сэргээн засах тэнхим  хамтран “Spasticity management” хэмээх сургалт зохион байгуулжээ. Тус сургалтаар ботокс тарилга эмчилгээнд хэрхэн бэлтгэх болон хэт авиан хяналттайгаар Ботокс эмчилгээг хийх арга, аргачлалаас суралцсан юм. Энэ сургалтын хүрээнд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ