“День победь” тоглолтоор бэлэг барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:53:12

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн хамт олон Aугаа их эх орны дайны ялалтын 71 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Тус сургуулийн авьяаслаг хүүхдүүд “День победь” нэртэй урлагийн тоглолт бэлтгэсэн байна. Тэд энэхүү тоглолтоороо Мандал сумандаа амьдарч, ажиллаж байгаа орос иргэд болон ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэн, бэлэг барьжээ. Энэ өдөр зөвхөн урлагийн тоглолтоор хязгаарлалгүй тэдэнтэй уулзалт өдөрлөг зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ