“Хогоор бүү хорло” уриалгад иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-06-22 12:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас улс даяар хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд “Хогоор бүү хорло” уриалга гаргасан билээ.


Тус алба ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн “Мандала гарден” төсөл, “М-Си-Эс кока кола” компанийн хамт олонтой хамтран нэг энэ сарын 10-наас сарын аяныг эхлүүлэн ажиллаж байна.


“Хогоор бүү хорло” аяны хугацаанд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш болохыг иргэн бүрт ойлгуулахыг зорьж байгаа юм. Байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хүн бүр орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжоо ашиглахыг уриалж байгаа юм. Ингэснээр олон нийтийн хандлага өөрчлөгдөж, зөв дадал, соёл төлөвшиж, эерэг өөрчлөлтүүд бий болно.


Сүүлийн үед бүртгэгдсэн гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, амьтан агнах, мод, ургамал түүж бэлтгэх гэмт хэрэг хамгийн их гарсан байна. Эдгээр гэмт хэрэг 2019 оноос өссөн үзүүлэлттэй байгаа бол ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ.


ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэлээд эрчимжсэн юм байна. Уг аяныг иргэд идэвхтэй дэмжиж, нэгдсээр байгаа бөгөөд одоогоор уул уурхайн 15, барилгын 12, нийтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8, эрүүл мэндийн салбарын 2 аж ахуйн нэгж нэгдэж, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр дотооддоо тодорхой ажлууд хийжээ.

Холбоотой мэдээ