Өнөөдөр эд агуурс болон зээл авахад сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-06-23 08:10:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 2. Ангараг гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.


Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал:  Шороо


Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр,, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.


Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ