Архангай аймгийн сонгогчдын 25.2 хувь нь саналаа ѳгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-24 14:02:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийт 105 хэсгийн хороонд 62316 сонгогч саналаа ѳгнѳ. Сонгуулийн ирцийн мэдээгээр, аймгийн хэмжээнд 12:00 цагийн байдлаар нийт 15557 сонгогч саналаа өгч, ирц 25.2 хувьтай байна. 

Үүнээс 18-25 насныхан 13 хувь, 26-41 насныхан 24 хувь, 42-55 насныхан 29.9 хувь, 56-аас дээш насныхан 28.7 хувийг эзэлж байна.

Хамгийн өндөр ирцтэй Эрдэнэмандал сум 32.2 хувьтай, хамгийн бага ирцтэй Хашаат сум 21.4 хувьтай байна.

Сонгуулийн тухай хуулиар энэ сарын 23-ны ѳдѳр зѳѳврийн хайрцгаар 881 хүнээс санал авсан байна. Аймгийн сонгуулийн хороонд нийт 928 иргэн зѳѳврийн хайрцгаар санал ѳгѳх хүсэлт ирүүлсэн ба санал авах үеэр зарим хүмүүс хаяг дээрээ байгаагүй, иргэний үнэмлэх байгаагүй, нас барсан зэрэг шалтгаануудаас цѳѳн хүн санал ѳгѳѳгүй байна. 

Холбоотой мэдээ