Гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-26 11:58:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Бадрал өчигдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө.

Тэрээр үeрийн нөхцөл байдалтай танилцаж хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг явуулахад тулгамдаж байгаа шуурхай албаны пургон автомашин 1, ариутгалын дук автомашин 1, бохирын сорох машин 3, завь 1, 10 тн ариутгалын бодис, 6 ширхэг ус сорогч помп зэргийг шийдвэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ