АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 20 сая давж магадгүй байна

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-26 15:17:05

ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 10 дахин их буюу 20 сая гаруйд хүрч магадгүй байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилд мэдэгджээ.


“Одоогоор халдварын тохиолдол бүрийн цаана өөр 10 тохиолдол байгаа гэж бид тооцоолж байна” хэмээн тэрбээр ярьжээ. Эсрэг биетийн цусны шинжилгээнд үндэслэн ийм үнэлгээ гаргасан байна. 


Хүн амын 92-95 хувь нь вируст өртөмтгий хэвээр байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд халдвар илүү хүнд хэлбэрээр илрэх магадлал өндөр байгааг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв батлан мэдэгджээ. 

Холбоотой мэдээ