Хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор олон талын ажлыг зохион байгуулж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-06-30 10:37:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор олон талын ажлыг зохион байгуулж байна.


Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон хуванцар бутлагч машиныг "ДЭОЛС" ХХК-д ашиглуулж, "Мог пластик" ХХК-д дахивар хаягдал нийлүүлэгчээр ажиллуулахаар гурвалсан гэрээ байгууллаа. Тус ажлын хүрээнд "ДЭОЛС" ХХК хуванцар хаягдлыг цуглуулан Улаанбаатар хот руу "Мог пластик" ХХК-д нийлүүлэн хамтран ажиллахаар болжээ. Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөар улсын чанартай зам дагуух Дэлгэр сумын Цагдаагийн пост, Цав шандны буудал, Шарга сумын Ээвийн буудал зэрэг газарт хогийн пункeрүүдийг байршуулсан байна. 


Холбоотой мэдээ