Баяр наадмын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-01 09:59:56

Төв /МОНЦАМЭ/. Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж төсөв төлөвлөгөөгөө баталлаа. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 97 жил, Зуунмод хот байгуулсны 78 жилийн ойг Төв аймагт 7 дугаар сарын 11-12 ний өдөр тэмдэглэнэ.


Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий хороодын бүрэлдэхүүнийг баталж, төсөв төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарыг томилсон бөгөөд салбар хороодыг байгуулж, бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо.

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын улмаас энэ жил үндэсний баяр наадмыг улс даяар нэгэн зэрэг буюу нийслэл, аймаг, сумын хэмжээнд нэг цаг дор зохион байгуулахаар товлосон. Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээртеле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг нээлттэй зохион байгуулахыг зөвшөөрлөө. Энэ үеэр "Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ