“Гэрээсээ оюуны өмчийн асуудлаар” уулзалт болно

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-03 13:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн орнуудын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт “Гэрээсээ оюуны өмчийн асуудлаар” сэдвийн хүрээнд энэ сарын 23 , 30-нд болно.


Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын газрын дарга Андрью Онг болон тус газрын зөвлөх Дэвид Симмонс нартай өнгөрсөн сарын 30-нд видео хурал хийсэн юм. Тус хурлын үеэр талууд цар тахлын нөхцөлд үйл ажиллагааны хэвийн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл солилцож, хоёр талын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцжээ.


Уг видео хурлын үеэр 7 дугаар сард зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн орнуудын Оюуны өмчийн газрын дарга нарын анхны виртуал хурал (eHIPOC)-ын бэлтгэл, хурлын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон юм байна.

Холбоотой мэдээ