Дөрвөн мянга гаруй тоолуурт тохируулга хийн баталгаажуулжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-08 17:33:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт, хэмжилзүйн газраас орон нутагт цахилгааны хэмжлийн төрлөөр хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумын айл өрх, аж ахуй нэгжийн 4142 ширхэг цахилгааны тоолуурт ээлжит шалгалтыг хийжээ. Иргэдийн зүгээс цахилгааны тоолууртай холбоотой санал, хүсэлт багагүй гардаг учраас тохируулга хийж, баталгаажилт олгоод байгаа аж.

Тус байгууллагаас 2020 оны хагас жилийн байдлаар 20 аж ахуйн нэгж, 71 иргэний баталгаажуулалтад хамрагдах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Хүсэлтийн дагуу нийт 89 үйлчилгээний газрын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тохирлын үнэлгээ хийж,  5 нэр төрлийн 84 үйлчилгээ, 3 нэр төрлийн 4 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг 1-3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Холбоотой мэдээ