Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн ээлжит бусаар хуралдана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 19:48:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн маргааш 08.00 цагт ээлжит бусаар хуралдана.


Хуралдаанаар, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай болон Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд байгуулах Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.


Ташрамд дурдахад, УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламент Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлсэн. Энэ удаагийн Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүнтэйгээр ажиллах юм.

Холбоотой мэдээ